ЕБС-ИЙН УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ, СУРЛАГЫНАМЖИЛТЫГ СУДАЛСАН ҮР ДҮН(Өмнөговь аймгийн сургуулиудын жишээн дээр)
Өмнөговь аймгийн сургуулиудын жишээн дээр
Хураангуй
Сурлагын амжилт нь боловсролын эцсийн үр дүн байдаг ба хүчин зүйлийг оновчтой тогтоох нь тулгамдсан асуудал байдаг. Үүнтэй холбоотойгоор байгууллагын удирдлагын асуудлын хүрээнд томоохон байр суурийг эзэлдэг хүчин зүйл бол захирлын, эрхлэгчдиийн, цаашлаад багш нарын манлайллын асуудлыг гүйнзгийрүүлэн судлах хэрэгцээ шаардлага байна гэж үзэн зорилго болгон дэвшүүллээ. Судалгаанд Өмнөговь аймгийн 26 захирал, эрхлэгчийг хамруулан, манлайллын чадварыг 1. өөрийн манлайллыг үнэлэх чадвар, 2. баг хамт олны, 3. байгууллагын, 4. зах зээл өрсөлдөөний гэсэн тус бүр нь 10 бодомж бүхий өөрийн үнэлгээний арга судлалаар судалсан. Үр дүнгээс үзэхэд, сурагчдын сурлагын амжилтад хамгийн ихээр нөлөөлж буй манлайллын шинж бол өөрийн манлайллыг үнэлэх чадвар/шинж бол байгууллагын асуудлуудыг шийдвэрлэх чадварууд дараагаар нь орж байна. Үүнд баг, хамт олны болон байгууллагын асуудлаарх (шинжээр) манлайлал нь хамгийн их нөлөөтэй байгаа бол хамгийн бага нөлөөтэй нь зах зээлийн асуудлаарх манлайлал орж байна.