БАГШИЙН СУРАГЧТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА НЬ СУРАГЧИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ

судалгааны үр дүнгээс

##article.authors##

  • Б.Энхбаяр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн ##default.groups.name.author##

Хураангуй

2014-2021 оны хооронд Боловсролын хүрээлэн (БСҮХ) нь БШУЯ, ШУТС-тай хамтран үндэсний хэмжээнд 3-21 насны хүүхэд, залуучуудын цогц хөгжлийг судлах судалгааг 2 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэсэн.

Энэ удаад бид багшийн харилцаа хандлага нь ЕБС-ийн хүүхдийн хөгжилд нөлөөлсөн эсэхтэй холбоотой судалгааны үр дүнгээс танилцуулахыг зорилоо. Багшийн сурагчтай харилцах харьцаа хандлага нь судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн нийгэмшил, тани мэдэхүйн хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болох нь статистик ач холбогдлын түвшинд харагдсан. Үүн дотроо бага ангийн сурагчдын нийгэмшлийн чадвар болон танин мэдэхүйн хөгжилд нөлөө үзүүлсэн нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Харин дунд ангийн сурагчдын танин мэдэхүйн чадвар гэхээсээ илүү нийгэмшлийн чадвар болох өөртөө итгэх итгэл, бусадтай хамтрах, бие даасан байх эрмэлзлэл, хариуцлагатай зан төлөвт нь нөлөөлсөн байна. Ахлах ангийн сурагчдын хувьд багшийн харьцаа хандлагын нөлөөлөл статистик ач холбогдолтой ажиглагдсангүй. Энэ нь хүүхдүүдийн насны үе шатын хөгжилтэй холбоотой байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, бага анги нь хүүхдүүдийн танин мэдэхүй, нийгэмшлийн чадваруудын эрчимтэй үе бол өсвөр нас нь нийгэмшлийн олон суурь чадварууд хөгждөг чухал үе юм. Ахлах ангид хүүхдүүдийн танин мэдэхүй, бие хүний хөгжил харьцангүй тогтвортой болно.

Ном зүй

Matthew A. Kraf Shaun M. Dougherty. (2013). The effect of teacher–family communication on student engagement: Evidence from a randomized field experiment. Journal of Research on Educational Effectiveness, 6(3), 199-222.

Нийтлэгдсэн огноо

2024-06-26