БАНГЛАДЕШИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО
боловсролын тогтолцоо
Хураангуй
Сургуулийн өмнөх боловсролд 3-5 настай хүүхдүүдийг хамруулдаг бөгөөд хожим сургууль завсардалтаас зайлсхийхийн тулд сургуулийн орчинд дасган зохицоход туслах зорилготой. Ерөнхий боловсролын сургуулиудад бага боловсрол үнэ төлбөргүй бөгөөд хүүхдүүдийг зургаан настайгаас сургуульд элсүүлдэг. Таван жил үргэлжлэх бага анги нь энгийн болон шашны сургалттай гэсэн хоёр төрөл байна.Боловсролын салбарын хөгжилд чиглэсэн хэд хэдэн бодлого, хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулан хэрэгжүүлжээ. Түүнчлэн Боловсролын яам нь “Боловсрол дахь мэдээлэл харилцааны технологийн мастер төлөвлөгөө”-г ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлж байгаа нь мэдээллийн технологид суурилан боловсролын чанарыг сайжруулах үндсэн зорилготой.