A Leading Journal in the Education Sector
DOI:
https://doi.org/10.65168/Keywords:
Educational Studies, Academic / Professional Journal, Curriculum and Methodology, Academic Research, Educational ReformAbstract
Өмнөх социалист нийгмийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрх баригч МАХН “үзэл суртлын хүчтэй зэвсэг” гэж үзэж байсан цагт намаас хүн ардыг сурган хүмүүжүүлэх, соёлжуулах, эрдэмжүүлэх, гэгээрүүлэхэд онцгой анхаарч, энэ том зорилгыг гүйцэтгэн биелүүлэхэд хэвлэл мэпээллийн хэрэгслүүдийг өргөн ашиглаж байв. Тухайлбал нам төрийн төв хэвлэл ”Үнэн” сонин, “Намын амьдрал”, “Тоншуул” зэрэг сэтгүүл, олон нийтийн байгууллага болох Монголын пионерийн байгууллага “Пионерийн үнэн” сонин, “Залгамжлагч” сэтгүүлтэй, МХЗЭ-ийн байгууллага “Залуучуудын үнэн”, “Залуу үе”, “Залуу зохион бүтээгч” зэрэг сонин, сэтгүүлтэй, Монголын үйлдвэрчний эвлэл “Хөдөлмөр” сонинтой, төрийн яам бүхэн өөрийн харьяаны сонин сэтгүүлтэй байв. Тухайлбал Ардын боловсролын яам гэхэд л “Сурган хүмүүжүүлэгч”, “Хүүхдийн хүмүүжил” (”Хүн болох багаасаа”), “Оюун түлхүүр” сэтгүүл, “Багш” сонин зэрэг тогтмол хэвлэлтэй, түүгээр дамжуулж хүүхэд багачуудад, багш, сурган хүмүүжүүлэгчид, суралцагчдад боловсролын үйлчилгээг олон талаар хүргэж сурталчилдаг байжээ: 1990-ээд оноос тус яамны дээрх сонин, сэтгүүлүүд зах зээлийн ороо бусгаа цагт хөрөнгө мөнгөний гачигдалд орсноор хэвлэгдэхгүй болсон боловч тэдгээр хэвлэлийг орлож, шинээр сонин сэтгүүлүүд гарч эхэлсэн түүхтэй.