СУРАГЧДЫН БИЧИХ САНААГАА ОЛОХ, ТӨЛӨВЛӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ
Abstract
Боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын чанарыг сайжруулах зорилтуудын нэг бол суралцагчдын эх хэлний хэрэглээний чадварыг дээшлүүлэх асуудал бөгөөд яриа ба бичгээр өөрийгөө зөв илэрхийлж сурах нь харилцах, хамтран суралцах, нийгэмшихүйн чухал хүчин зүйл юм. Эх хэлний сургалтын зорилго, зорилт хэт их онолжсон, хэлзүйжсэн хандлагаас унших, бичих, ярих, сонсох чадварт суурилсан хэрэглээ рүү шилжсэнээр багш нарт сургалтын шинэлэг аргыг туршин хэрэгжүүлж, үр дүнг тооцох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Судалгааны энэ өгүүллээр дамжуулан 3 дугаар ангийн монгол хэлний хичээлээр сурагчдын бичих чадварыг сайжруулахад сургалтын шинэлэг аргыг туршин хэрэгжүүлсэн үр дүнг толилуулж байна.
Downloads
Published
2024-06-20
Issue
Section
Articles