ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО НӨЛӨӨЛӨХ НЬ

Authors

  • Төвд ГЭРЭЛТУЯА МУБИС Author
  • Түмэн ЭРДЭНЭЧИМЭГ МУБИС Author

Abstract

Хүүхдийн хөгжиж төлөвших хамгийн чухал суурь нас бол 0-5 нас байдаг. Сургуулийн өмнөх насны үе нь хүний хөгжил төлөвшлийн чухал үе юм. Энэ чухал үед хүүхдийн хөгжлийг багшийн сургалт-үйл ажиллагаагаар хөгжүүлээд зогсохгүй эцэг, эх гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг удирдан чиглүүлж хамтран ажиллах нь бидний зорилт юм. Иймд бид судалгаагаараа хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжихэд гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломж, арга замыг нээн илрүүлэхийг чухалчилсан болно.

Published

2024-06-24