ТУРКМЕНИСТАН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Authors

  • Базарсүрэн БАЯРМАА Боловсролын хүрээлэн Translator

Abstract

Боловсролын зарчим Боловсролын тухай хуульд боловсролын зарчмыг дараах байдлаар томьёолжээ. Үүнд: Хүн нэг бүр авьяас, чадвараа бүрэн хөгжүүлэх тэгш эрхтэй байх, Төрийн өмчийн боловсролын байгууллагууд боловсролын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, Үндэсний түүх, соёл, уламжлалыг хүндэтгэх, Боловсролын байгууллагуудыг улс төр, шашнаас ангид байлгах, Үндэсний боловсролын тогтолцооны тасралтгүй, уян хатан, олон янз байдлыг хангах гэх мэт болно. Сүүлийн арав гаруй жилд Туркменистан улсын боловсролын салбарт гайхалтай дэвшлүүд гарсан. Тус улс нь боловсролд шинэчлэл хийж, боловсролын салбарыг тэргүүлэх салбар хэмээн хүлээн зөвшөөрсөн. Аливаа шинэчлэлийг төлөвлөж, боловсруулж, хэрэгжүүлэхэд урт хугацаа шаарддагддаг ч сүүлийн зургаан жилийн байдлаар Туркменистаны боловсролын салбарын ерөнхий байдал, хандлагад дүн шинжилгээ хийж болохуйц байн.

2007-2012 онуудад бага, дунд боловсролын салбарт өөрчлөлт гарсны нэг нь заавал эзэмших боловсролын жилийг 10 болгож, 12 жилийн тогтолцоонд шилжүүлсэн нь олон улсын практик, стандартад нийцүүлсэн нэг алхам болсон талаар холбогдох баримт бичгүүдэд дурджээ. Үүний үр дүнд 2013-2014 оны хичээлийн жилээс хүүхдүүдийг зургаан настайд нь сургуульд хамруулж эхэлсэн (өмнө нь долоон настайд нь нэгдүгээр ангид элсүүлдэг байв).

Published

2024-06-20