ЭСЭЭНД ӨГСӨН ЧАЦУУТНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭ

англи хэлний бичгийн чадвар олгох даалгаврын хүрээнд

Authors

  • Мэнд Нарантуяа МУИС, ШУС Author
  • Баасанжав Баярмаа “Оюуны эрх чөлөө” сургалтын төв Author

Abstract

Бичгийн чадвар эзэмшүүлэх эрчимжүүлсэн сургалтанд Peer review буюу чацуутны үнэлгээний арга чухал үүрэг гүйцэтгэдэг нь олон улсын практикт өргөн хэрэглэгддэг байдлаас харагдаж байна. Энэхүү арга ажиллагаа нь зохион бичлэгийг засах үе шатанд явагддаг ба оюутнуудад багшийн тавьсан шаардлагыг ойлгосны үндсэн дээр бие биенийгээ үнэлэх замаар суралцах боломж олгодог. Судалгаанд мэргэжлийн англи хэлний ангийн оюутнуудаар 4-н зохион бичлэгт 19 чацуутны үнэлгээ хийлгэж оюутны үнэлгээ хэр бодитой байгааг судалсан. Чацуутны үнэлгээг хийхэд оюутнуудад үнэлгээний шалгуур, үзүүлэлтийн талаарх мэдлэг чухал байгаа тул энэ чиглэлээр оюутнуудыг чадваржуулах хэрэгцээ шаардлага их байна гэж дүгнэж байна.

Published

2024-06-20