ОЮУТНУУДЫН ШИЙДВЭР ГАРГАЛТЫН ЗАРИМ ОНЦЛОГ

Authors

  • Тогтох Одончимэг ХИС-ОУХНСС Author

Abstract

Оюутнуудын шийдвэр өөрийн тааваар, амар тайван байх гэсэн төрөлх зөн мэдрэмжид илүү суурилдаг, тэдний туршлага, эргэцүүлэл, тунгаан бодох зэрэгтэй холбоогүй, төдийлөн ухаалаг (рациональ) биш байдаг ажээ. Тэд өөрсдийн туршлагатай холбоотой шийдвэрийг гаргахдаа яг тухайн зүйлийн үр дүн, ач холбогдлыг бус гол нь тухайн цаг үе дэх өөрийнхөө мэдрэмжид үндэслэж байна. Чөлөөтэй, өөрийн дураар, тааваар байх нь оюутнуудын хувьд юу юунаас илүү үнэ цэнтэй аж.

Published

2024-06-20