БАГА БОЛОВСРОЛЫН МОНГОЛ ХЭЛНИЙ I-V АНГИЙНСУРАХ БИЧГИЙН ЧАНАРЫН АСУУДАЛД

Authors

  • Мажигсүрэн Хүрэлтогоо Боловсролын хүрээлэн Author

Abstract

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн талаарх санал асуулгыг 2018.04-06 сарын хооронд онлайн хэлбэрээр 21 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулсан. Монгол хэлний I-V ангийн сурах бичигт ерөнхий боловсролын сургуулийн багш нараас өгсөн саналд боловсруулалт хийхдээ анги тус бүрээр өгсөн саналуудыг нэгтгэн гаргаж үзэхэд “дасгал, даалгавар бага” гэсэн санал “Монгол хэл I” сурах бичигт (33 хувь), “Монгол хэл II” (41 хувь), “Монгол хэл III” (30 хувь) “Монгол хэл IV” (39 хувь) “Монгол хэл V” (36 хувь) буюу хамгийн өндөр хувийг эзэлж байна. Иймээс энэхүү судалгааны ажлаар ямар төрлийн дасгал, даалгавар бага гэж үзэж байгаа, түүний шалтгааныг тодруулахыг гол зорилгоо болголоо. Ойлгомжгүй, агуулга хүнд, уялдаа холбоогүй, сайжруулах шаардлагатай зэрэг санал өгсөн байгаа нь цаашид сурах бичгийн дасгал ажлын боловсруулалтыг сайжруулах шаардлагатай байна гэдгийг давхар баталж байна гэж үзэж байна. “Монгол хэл I” сурах бичигт санал өгсөн багш нарын 22 хувь нь, “Монгол хэл III” сурах бичигт 27 хувь нь “Бие даах ажил бага” гэж үзсэн нь хамгийн өндөр хувийг эзэлж байна. “Монгол хэл II” (29 хувь), “Монгол хэл IV” (46 хувь), “Монгол хэл V” (43 хувь) сурах бичигт “Зөв бичгийн дүрмийн дасгал, даалгавар бага” гэж үзсэн нь хамгийн өндөр хувийг эзэлж байна. Эндээс үзэхэд нэг талаас багш нар хэлний зүйд суурилсан арга барилаас салж чадахгүй байгааг, нөгөө талаас сурагчдын бие даан гүйцэтгэх дасгал ажлыг сурах бичигт нэмж тусгах шаардлагатай байна гэж үзэж байгаа нь харагдаж байна. Иймээс сурах бичиг дэх дасгал ажлын боловсруулалтыг сайжруулахдаа хэрэглээнд суурилсан хэлний ухагдахуун ойлголт, дасгал ажлын боловсруулалтыг агуулгатай нягт уялдуулах, хэрхэн гүйцэтгэх арга, аргачлалыг сайжруулах, нөгөө талаар суралцагчийн ачааллыг судлан харьцуулалт хийх, дасгалын төрөл ямар хувь харьцаатай тусгагдсан байгаа талаар судлах шаардлагатай гэж үзлээ.

Published

2024-06-20