СУРАЛЦАГЧДЫН ЦАХИМ АГУУЛГА БОЛОВСРУУЛАХ ЧАДВАРЫГ ДЭМЖИХ НЬ
Бага боловсролын багш бэлтгэх жишээн дээр
Abstract
Бага ангийн багшийн мэргэжлийн ур чадвар, хөгжилд МХХТ нь чухлаар нөлөөлдөг. Энэ талаар “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл, харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн тайлан болон бусад судалгааны баримтад өгүүлсэн байдаг. Иймд ирээдүйд багш болох гэж буй оюутнуудын хувьд МХХТ түүнд суурилсан сургалтын арга зүйд суралцах, хэрэглэхэд энгийн хялбар технологийг сонгон авч оновчтой дидактик шийдэл бүхий цахим агуулга боловсруулах зэрэг чадвар дадал эзэмших нь мэргэжлийн ур чадварт чухлаар нөлөөлнө. Энэхүү өгүүллийн хүрээнд энгийн технологийг ашиглан оюутны цахим агуулга боловсруулах арга зүйд хэрхэн нөлөөлж болох талаар авч үзлээ.
Downloads
Published
2024-06-20
Issue
Section
Articles