ТҮҮХ ХҮҮРНЭХ НЭГЭН ХҮН ЧУЛУУНЫ ДОМОГ
Abstract
Энэхүү судалбар өгүүлэлд би бээр монгол хэлтэн овог аймгийн хэлхээ холбоо, биеэ даасан угсаатан улс, гүрэн болж бүрэлдэн мандсан, бас задарч бутран доройтсон, сэргэн мандсан хийгээд өтгөс дээдсээс хойч үеийнхэндээ өвлүүлж үлдээсэн эд өлгийн ба оюуны бүтээлийг судлаад гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын хийсэн сонин содон үнэлгээ дүгнэлт, тэдгээрээс өөрт төрсөн бодлоо уншигч Танаа товч боловч мэдээлж хүргэхийг зорив.