СУРАЛЦАГЧИЙН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ БОЛОН СУРАЛЦАХ ХАНДЛАГЫН ХАМААРЛЫН СУДАЛГАА

Authors

  • Отгон ЖАРГАЛСАЙХАН МУБИС Author
  • Очир ПҮРЭВ Боловсролын хүрээлэн Author

Keywords:

өөрийн үнэлгээ; суралцах хандлага; үнэт зүйл; хувь хүний болон нийгмийн хүчин зүйл; хандлагын өөрчлөлт.

Abstract

Суралцахуйн талаарх орчин үеийн үзэл баримтлалд өөрийн удирдлага, зохицуулалттай суралцах тухай асуудлыг чухалчлан авч үзэх болов. Судалгааны ажлын хүрээнд сургалтын явцад суралцагчийн өөрийн үнэлгээ болон суралцах хандлагад гарч буй өөрчлөлт, хөгжил, тэдгээрийн хоорондын хамаарлыг илрүүлэхийг зорилоо. Блум, Андерсон, Кратвул нарын боловсруулсан танин мэдэхүйн болон аффектив таксономийн онолын загвар, үзэл баримтлалыг судалгааны арга зүйн үндэс болгов. Судалгаанд МУБИС-д багш мэргэжлээр, 2-4 дүгээр курсэд суралцдаг 285 оюутан хамрагдсан.
Судалгааг 6 дэд бүлэг, 25 асуулт бүхий өөрийн үнэлгээний асуулга, 5 дэд бүлэг, 25 асуултаас бүрдэх суралцах хандлагыг тодорхойлох асуулгаар тус тус хийж, үр дүнг шинжилсэн. Судалгааны дүнд суралцагчийн өөрийн үнэлгээ болон суралцах хандлага нь хоорондоо эерэг, шууд, мэдэгдэхүйц (r=.643, p=.000) хамааралтай болох нь тогтоогдсон.
Мөн суралцагчийн өөрийн үнэлгээ, суралцах хандлагад үнэт зүйл, таашаах мэдрэмж, сэдэлжилт, өөртөө итгэх итгэл зэрэг хувь хүний болон нийгэм, хүн ам зүйн бусад хүчин зүйлс нөлөөлдөг нь судалгаагаар илрэв. Энэхүү судалгаа нь суралцагчийн өөрийн үнэлгээ, суралцах хандлагад гарах ахиц, өөрчлөлтийг бодитой хэмжих үзүүлэлт, хүчин зүйлсийг тодорхойлж, эдгээрийг сургалтын явцад үр дүнтэй хэрэгжүүлэх боломж, арга замыг тодорхойлсноороо онол, практикийн ач холбогдолтой юм.

Published

2024-05-24