ОЮУНЫ ЗУРАГЛАЛЫН АРГЫГ АШИГЛАН ЭХИЙГ ХЯЛБАРЧЛАХ АРГА ЗАМ

Authors

  • Буянжаргал БАТСУУРЬ ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль Author

Keywords:

агуулга; мэдлэг; хэрэглээ; дүрслэл; гол болон туслах санаа.

Abstract

Энэхүү судалгаа нь англи хэлний хичээл дээрх дүрмийн мэдлэгийг унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 ур чадвартай нь хамт хөгжүүлэн ойлгуулахад чиглэгдсэн бөгөөд тухайн дүрмийн ойлголтыг багтаасан эхийг сонгон авч оюутнуудад хэрхэн богино хугацаанд ойлгуулах, ойлгосон зүйлийг нь хэрхэн яриулах, эхийн дагуу хэрхэн асуулт зохиож хариулах болон ижил төстэй эх зохион бичих чадварыг нэгэн зэрэг хөгжүүлэхүйц аргачлалыг боловсруулах арга замуудыг эрж хайлаа.
Энэ туршилт судалгаанд оюуны зураглалын аргыг нэгж хичээлийн хүрээнд ашиглаж, асуулга авч дүн шинжилгээ хийсэн. Оюутнуудаас авсан асуулгаар нийт оюутны 72 хувь нь оюуны зураглал хийх нь таалагдсан, 84 хувь нь уншсан эхээ оюуны зураглалын аргыг ашиглан зураад ярих нь хялбар байсан, 92 хувь нь цаашид оюуны зураглал хийхийг хүсч байна гэсэн хариулт өгсөн байв.
Уг аргыг сургалтад ашиглан хичээл зааснаар оюутан нэг бүрийг хичээлдээ татан оролцуулсан төдийгүй, эхийг богино хугацаанд, хялбар аргаар ойлгуулах болон ойлгосноо эргүүлэн ярих таатай орчин бий болсон бөгөөд мөн түүнчлэн ижил төстэй эхийг зохион бичих чадварыг нь хөгжүүлэх боломж бүрдсэн юм.

Published

2024-05-24