“ДААЛГАВАРТ СУУРИЛСАН АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗҮЙН САНАА”-Г ТУРШСАН ҮР ДҮН

Authors

  • Дугаржав ТҮВШИНЖАРГАЛ Боловсролын хүрээлэн Author

Keywords:

асуудал шийдвэрлэх; хамтран ажиллах; даалгаврын түвшин А, В, С, багшийн асуулт.

Abstract

Монгол улсын боловсролын салбар 1990-ээд оноос асуудал шийдвэрлэх сургалт, шавь төвтэй сургалтын арга зүйг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэхийг зорьж байгаа боловч одоог хүртэл сургуулийн орчинд бодитой хэрэгжиж чадаагүй, эхлэл төдий байна. Арга зүйн өөрчлөлт нь багш нарын хандлага, мэргэжлийн ур чадвар, нийгэм эдийн засаг, хувь хүний хөгжилтэй уялдан урт удаан хугацааны туршид хөгжиж байдаг тасралтгүй үйл явц юм. Энэ өгүүллэгээр Монголын ЕБ-ын математикийн багш нарын арга зүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Даалгаварт суурилсан асуудал шийдвэрлэх арга зүйн санаа” - г боловсруулж, туршсан үр дүнг харуулав.

Published

2024-05-24