СЭТГЭХҮЙН ТАЛААРХ ОНОЛ- ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТОЙМ

Authors

  • Батмөнх ЭНХБАЯР Боловсролын хүрээлэн Author

Keywords:

сэтгэхүйн тухай ойлголт; сэтгэхүйн үйл явц; сэтгэхүйн талаарх үзэл баримтлалын харьцуулалт; сэтгэхүйн үйл ажиллагааны бүтэц.

Abstract

Хүний хөгжлийг бие бялдар, танин мэдэхүй, сэтгэлийн хөдөлгөөн-харилцааны цогц чадамж гэж үздэг. Эдгээр чадамжууд нь хоорондоо харилцан уялдаа холбоонд оршиж хөгжлийн онцлогийг илэрхийлдэг. Танин мэдэхүйн хөгжлийн нэн чухал чадвар нь сэтгэхүйн үйл явц юм. Хүний сэтгэхүйн хөгжлийн түвшин нь сэтгэлийн хөдөлгөөн- харилцааны хөгжил болох нийгэмшлийн чадвар, бие бялдрын хөгжилд онцгой нөлөө үзүүлдгийг онолын болон практик судалгааны үр дүнгээс олж мэдэх боломжтой юм.
Энэ өгүүллээрээ бид сэтгэн бодох үйл ажиллагааны механизм болсон сэтгэхүйн тухай ойлголтыг онол үзэл баримтлалын түвшинд тоймлон тайлбарлахыг зорилоо.

Published

2024-05-24