МОНГОЛ, ХЯТАД ХОЁР УЛСЫН СУУРЬ БОЛОВСРОЛЫН“ ТОО ТООЛОЛ БА АЛГЕБР” АГУУЛГЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Keywords:
математикийн сурах бичиг; ай; нийт эзлэх хувь; анги тус бүрийн эзлэх хувь.Abstract
Хоёр улсын суурь боловсролын одоо мөрдөгдөж буй математикийн сурах бичиг дэхь Тоо тоолол ба Алгебр агуулгын нийт эзлэх хувь, суурь боловсролын анги бүрийн математикийн сурах бичиг дэх Тоо тоолол ба Алгебр агуулгын эзлэх хувийг Монгол, Хятад хоёр улсын хувьд харьцуулан судлав. Математикийн агуулга нь Тоо тоолол ба Алгебр, Геометр ба Хэмжигдэхүүн, Магадлал Статистик гэсэн агуулгын айд хуваагддаг.
Судалгаанаас харахад хоёр улсын математикийн сурах бичиг дэх Тоо тоолол ба Алгебр агуулгын эзлэх хувь дунджаар 47.1 хувь байгаа нь эдгээр улс Тоо тоолол ба Алгебр айг чухалд үздэг нь харагдаж байна. Монгол улсын суурь боловсролын 7-9 дүгээр ангид Тоо тоолол ба Алгебр агуулгын эзлэх хувь анги ахих тутам нэмэгдэж байна, харин Хятад улсын 8 дугаар ангид Тоо тоолол ба Алгебр агуулгын эзлэх хувь 7 болон 9 дүгээр ангиудын эзлэх хувиас их байгаа нь доорхи судалгаанаас харж болно.