УНГАР УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО
Abstract
Унгарын боловсрол нь дундад зууны эхэн үеэс эхтэй буюу X зууны сүм хийдүүд сургалт явуулдаг байсны нотолгоо байдаг.
Унгарын боловсрол, сургалтын тогтолцооны өнөөгийн бүтэц, зохион байгуулалт, боловсролын агуулга нь нэг талаас Европын уламжлалт бүтэц, үнэт зүйлийг үндэсний оюуны ба соёлын өвд шингээсэн олон зуун жилийн бүтээгдэхүүн; нөгөө талаас 1990-ээд оны эхэн үеэс дэлхийн, ялангуяа Европын нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтийн үр нөлөөг тусгасан (Education
in Hungary, 2008). Гэвч 1990-ээд оны эхэн үеийн нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийн үр дүн, даяаршлын үр дагавар, технологийн хөгжлийн хурдац нь боловсролын салбарт ч тусгалаа олж, эдийн засаг, нийгэм, технологи, хүн ам зүйн шинэ нөхцөлд дасан зохицож, үндсээрээ өөрчлөгдөх хэрэгцээ үүсэв
(Ministry of Education and Culture. 2008).