ШАГААН ТОГЛООМЫГ СУРГАЛТАД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ,ТУРШИЛТ, ҮР ДҮН
Бага боловсролын сургалтын жишээн дээр
Abstract
Монголчуудын эртнээс тоглож, үр хүүхдээ хүмүүжүүлж, хөгжүүлж ирсэн, хөрөнгө мөнгө бага шаарддаг, гарын доорх түүхий эдээр хийсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй монгол тоглоомын ач холбогдол их байжээ. Харин орчин үеийн хөгжингүй нийгэмд цахим орчинд тоглох олон тоглоомууд гарч ирсэн нь хүүхэд багачуудад нэлээд нээлттэй болж төрөл бүрийн сөрөг үр дагаврууд гарч байна.
Өнөөгийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж буй монгол тоглоом наадгайн нэр төрлийг нэмэгдүүлэх, тоглох арга, аргачлалыг тодорхой болгох, тоглоом тус бүрийг бага ангийн хичээлд, эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд, цаашлаад монгол үндэсний соёлыг таниулах, мэдүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа, арга хэмжээ, сургалтад хэрхэн ашиглах “Арга зүйн санаа бүхий боловсруулалт”, түүнд холбогдох “Хэрэглэгдэхүүн”-ийг хийх, турших хэрэгцээ шаардлага байгаа юм.