11-17 НАСНЫ ХҮҮХДИЙН НИЙГЭМШЛИЙН ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ
Keywords:
эрдэмтдийн үзэл баримтлал; судалгаа; өсвөр насны хүүхэд, хөгжлийн онцлог.Abstract
Улс, орнууд боловсролын салбарын хөгжлийг дэмжихдээ хүүхдийн хөгжлийн онцлогийг судлан, сургалтын үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлдэг, насны үечлэл эсвэл боловсролын түвшинд баримжаалан хөгжлийн шалгуур, стандартыг боловсруулан мөрддөг туршлага нийтлэг байна.
Боловсролын хүрээлэн 6-21 насны хүүхэд, залуучуудын цогц хөгжлийн судалгааг хийж, үр дүнд тулгуурлан, судалгааны дундаж үзүүлэлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлд үндэслэн боловсролын түвшин тус бүрд хамрагдах насны хүүхэд, залуучууд бие бялдар, танин мэдэхүйн хөгжил, нийгэмшлийн хүрээнд ямар чадваруудтай байх, юу чаддаг байх нь зохимжтой, энэ нь ямар илрэлтэй болохыг агуулсан шалгуур, үзүүлэлтийг эхний байдлаар боловсруулсан.
Бид монгол хүүхэд, залуучуудын хөгжлийн шалгуур, үзүүлэлтийн талаар цувралаар нийтэлж байгаа бөгөөд энэ өгүүлэлд 11-17 насны хүүхдүүдийн нийгэмшлийн онцлог, судалгааны зарим үр дүн, шалгуур, үзүүлэлт, зарим улс, орны туршлагатай харьцуулан тусгахыг зорив.