“ХОЛИМОГ БҮЛГИЙН СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ”-Н ТҮҮХЭН НӨЛӨӨ

Authors

  • Должинсүрэн ОЮУНБИЛЭГ МУБИС-ийн БоСС Author

Keywords:

боловсролын эрэлт хэрэгцээ; хэрэгцээт сургалт; холимог бүлэг; хамтын хөгжил.

Abstract

“Суралцагч нийгэм”-д суралцагчийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол тэргүүнд тавигдсан энэ үед холимог бүлэг, холимог бүлгийн сургалтыг арга зүйн түүхэн нөлөөг үйл явц, үр дүнгээр илэрхийлэн ойлгуулахыг зорьлоо. Холимог бүлэгт багшлах багшийн ур чадвар нь боловсрол нөхөн олгох сургалт, насанд хүрэгчдийн сургалт, хувь хүн, байгууллага, хамт олны захиалгат сургалт зэрэг нийгмийн олон талт эрэлт хэрэгцээнд тулгуурласан мэдлэг, чадвар, хандлага, туршлагаас бүрдсэн илүү их нэгдмэл чадварыг шаардаж байна. Иймд харилцан адилгүй түвшиний суралцагчидтай ажиллахад “Холимог бүлгийн сургалтын арга зүй” нь сургалтын ялгаатай байдлыг төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж, бие даан суралцахуйг хөгжүүлэн хэрэгцээнд тулгуурласан зорилгыг хэрэгжүүлэгч сургалтын арга зүй юм.

Published

2024-05-24