ОЮУТНЫ ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР БИЧИХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АРГАЗҮЙН ХУВИЛБАР, ТУРШИЛТ, ҮР ДҮН
Keywords:
үндэсний бичиг; бичих чадвар; тогтолцоот даалгавар; толь бичиг.Abstract
Монголын ард түмэн өөрийн бичиг үсгийн олон мянган жилийн түүхтэй билээ. Хэдийгээр ном, цаас ховор байсан ч ард түмний дунд бичигтэн хүмүүс цөөнгүй байсан бөгөөд бичиг үсэг мэддэг нь мэддэггүйдээ заан сургаж иржээ. Ардын хувьсгалаас хойш 1942 оныг хүртэл танхимын сургалтад суурилан улмаар тусгайлсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг ашиглан системтэйгээр зааж эхэлсэн байна. Харин 1942-1989 он хүртэл төрийн бичиг үсэг солигдсоноос кирил бичиг үсгийн сургалт дагнаж үндэсний бичиг үсгийг заан сургах явдал зогсонги байдалтай болжээ. Ингээд 1990 оноос хойш өнөөг хүртэл үндэсний бичиг үсгээ сэргээх, түгээн дэлгэрүүлэх, заан сургах ажил эрчимтэй явагдаж байгаа хэдий боловч суралцагчдын унших, бичих чадвар сайнгүй байгаа тул энэхүү асуудлыг өгүүлэлдээ сонгон авч судалсан юм.