ГЛОБАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨ, ТҮҮНЭЭС ӨСВӨР ҮЕЭ ХАМГААЛАХЗАРИМ АСУУДАЛД
Keywords:
ардчилал; даяаршил; үнэт зүйлс; сөрөг нөлөө; америкжуулах; баруунжуулах; уламжлалт ба уламжлалт бус шашин; хүүхэд залуу үеэ хамгаалах; төрөлх хэл; эх оронч үзлээр хүмүүжүүлэх.Abstract
Монгол эх оронд ардчилсан нийгэм байгуулж эхлээд гучин жилийн нүүр үзэж байгаа ч боловсролын салбарт төдийлөн ахиц дэвшил гарсангүй, Монгол улсад барууныг түшсэн, америкийг баримжаалсан ардчилсан тодотголтой нийгэм тогтножээ. Өнгөрсөн 30 жилд Монгол улсын боловсролын салбарт гаднын чиг баримжаатай хөтөлбөр олныг хэрэгжүүлсэн авч хүүхэд залуучуудын маань хүмүүжилд, хүн ардын маань ухамсарт дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Боловсролын салбарт гаднын нөлөө хамгийн их тусаж, хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж ирэв. Монголчууд хэзээний ахас дээдэс, төр засгийн удирдагчдаа хүндэлдэг, тэднийг даган дууриадаг, тэднийг шүтэн дээдэлсээр ирсэн сайхан уламжлалтай. Төр засгийн зарим удирдагчдын, хариуцлагагүй, ёс суртахуунгүй үйлдлүүд нь хойч үеийнхэнд төдийгүй, жирийн иргэдэд ч гэсэн маш муу үлгэр дууриал болж, монгол хүний уламжлалт үнэт зүйлс алдагдаж байгаа нь юутай эмгэнэлтэй. Хариуцлага, сахилга бат хэмээх хөгжлийн тулгуур хүчин зүйлүүдийг огт дурдахаа байсан, тэр бүү хэл сургалтын салшгүй нэгэн хэсэг болсон хүмүүжил гэж хэлэх ярих, бичихээ мартсан 30 жил байлаа.