СУРАЛЦАГЧДЫН ОЙЛГОЖ УНШИХ ЧАДВАРЫГ ДЭМЖИХ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Abstract
21-р зууны суралцагчдын эзэмшвэл зохих чадварт эргэцүүлэн бодох, шүүн тунгаах, бүтээлчээр сэтгэх чадварууд багтдаг. Уншихуй нь эдгээр чадваруудыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Тийм ч учраас олон улсын үнэлгээ нь унших чадварыг үнэлэхэд чиглэж байна.
Бид PISA буюу олон улсын үнэлгээний аргачлалд баримжаалан даалгавар боловсруулж ахлах ангийн суралцагчдын уншиж ойлгох чадварыг үнэлэхийг зорьсон юм. Суралцагчид олон төрлийн мэдээллийн хэлбэр (график, хүснэгтэн, товчилсон, зурган, харьцуулсан, хосолсон гэх мэт төрлүүд) уншиж ойлгон хэрэглэх чадвар эзэмшсэн байх шаардлагатай.
Мэдээлэл хүлээн авах, гол утгыг ойлгон тайлбарлах, тэмдэг тэмдэглэгээг хэрхэн ойлгож уншилт хийж буйг үнэлэх нь зүйтэй. Уншиж ойлгох үйл явцыг үнэлэхэд уншиж буй зүйлийнхээ гол санааг ойлгох, өөрийгөө илэрхийлэх, мэдээллийн холбоо хамаарлыг олж тогтоох, үнэлэлт дүгнэлт хэрхэн өгч буйг харгалзаж үзэх нь чухал юм. Мөн мэдлэгээ хэрэглэх чадварыг хөгжүүлэх нийгмийн аливаа асуудалд өөрийн байр сууринаас дүгнэлт өгөх чадварыг дэмжих нь чухал байна.