11-17 НАСНЫ ХҮҮХДИЙН ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖЛИЙН ШАЛГУУР, ОНЦЛОГ

Authors

  • Батмөнх ЭНХБАЯР Боловсролын хүрээлэн Author
  • Ганболд БҮРЭНЖАРГАЛ Боловсролын хүрээлэн Author

Keywords:

өсвөр насны хүүхэд; танин мэдэхүйн хөгжил; хүүхдийн хөгжлийн талаарх үзэл баримтлал; хийсвэр сэтгэхүйн хөгжил.

Abstract

Өсвөр насыг хүний хөгжлийн нэг үечлэл хэмээн үзэж сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд тэдний нас, сэтгэл зүйн онцлогийг харгалзан үзэж, өв тэгш хөгжлийн суурийг зөв тавих нь багш, сурган хүмүүжүүлэгчид төдийгүй эцэг эхчүүдийн анхаарлын төвд байдаг.
Дэлхийн улс орнууд хүүхдийн хөгжлийн шалгуур, үзүүлэлтийг боловсруулан хөгжил төлөвшлийн үйл ажиллагааны баримжаа болгодог нийтлэг жишигтэйн дагуу БСШУЯ- ны захиалгаар Боловсролын хүрээлэн нь хүүхэд, залуучуудын хөжлийн цогц судалгааг бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн хүрээнд хийж, шалгуур үзүүлэлтийг эхний байдлаар боловсруулсан.
Бид энэ удаад 11-17 настай хүүхэд, залуучуудын танин мэдэхүйн хөгжлийн онцлог, шалгуур, үзүүлэлтийг судалгааны үр дүнд үндэслэн танилцуулахыг зорилоо. Өмнө нь бид 6-10 настай хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн онцлог, шалгуур, үзүүлэлтийг эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр танилцуулсан. Өгүүлэлдээ гадаадын зарим улс орнуудын болон монгол хүүхдийн хөгжлийн онцлог, шалгуур үзүүлэлтийг харьцуулан онол- практик талаас нь тайлбарлалаа.

Published

2024-05-24