МОНГОЛ ДАХЬ ГЕРМАН ХЭЛНИЙ СУРГАЛТ:ТҮҮХЭН ЗАМНАЛ, ӨНӨӨ ҮЕ

Монгол Улсын Их Сургуулийн жишээгээр

Authors

  • Г. Гэрэлмаа МУИС, ШУС, ХУС Author

Keywords:

Герман хэлний сургалт; түүхэн замнал; өнөөгийн байдал; сургалтын материал; арга зүй.

Abstract

Түүхэн баримтаас үзвэл Монгол улсад герман хэлийг албан ёсоор 1968 оноос МУИС-д анх зааж эхэлсэн байдаг бөгөөд 2018 онд тус үйл явдлын 50 жилийн ой тохиожээ. Энэ хугацаанд манай улсад герман хэл, соёл, орон судлал, орчуулгын сургалт, судалгааны шимт хөрс бүрэлдэн тогтож олон мянган мэргэжилтэн, боловсон хүчин төрөн гарчсан байна. Энэхүү үйлс нь эдүгээ хоёр орны харилцаа цэцэглэн хөгжиж, иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрэхэд зохих хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй. Хамгийн сүүлийн үеийн тооцоогоор Монгол улсад 8798 хүн герман хэл сурч байна гэсэн мэдээ байгаа нь герман хэл сонирхогчдын тоо буураагүйг харуулж байна.

Published

2024-05-24