БЛҮҮМЫН ТАКСАНОМЫН КОГНИТИВ, АФФЕКТИВ, ПСИХОМОТОР ЧАДАМЖУУДЫГ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХАД ХЭРЭГЛЭХ НЬ

Authors

  • Батхүү ПҮРЭВДОРЖ ШУТИС-ийн харъяа, Эрдэнэтийн Технологийн сургууль Author
  • Баатаржав БЯМБАЦОГТ ШУТИС-ийн харъяа, Эрдэнэтийн Технологийн сургууль Author
  • Батжаргал НЯМБАТ ШУТИС-ийн харъяа, Эрдэнэтийн Технологийн сургууль Author

Abstract

Инженерийн дээд боловсролын системд сургалтын үр ашигтай арга нэвтрүүлэх чухал шаардлагатай арга хэмжээ бол Блүүмын таксономын когнитив, аффектив, психомотор чадамжуудыг иж бүрнээр нь ашигласан сургалтын хөтөлбөр боловсруулах явдал юм. Үүний тулд СДИО хөтөлбөрийн сургалтын үр дүн, стандартуудын зэрэгцээ Блуумын таксаномын бүтцийг судлах шаардлагатай билээ.
Энэхүү илтгэлээр Блүүмын таксономтой холбоотой дараах зүйлсийг тайлбарлах, харуулах улмаар хэрэглэх хувилбар боловсруулахыг оролдсон. Инженерийн боловсролд аффектив болон психомотор хандлага, чадамжууд нь когнитив мэдлэгийн адилаар чухал үүрэгтэй болох, Аффектив хандлага нь шинэ оюутнуудын хувьд амжилттай суралцах үйл ажиллагааны чухал хөшүүрэг болох тухайд, Психомотор чадамж нь инженерийн бүтээлч үйл ажиллагааны үр дүнг харуулдаг үзүүлэлт болох.
Мөн аффектив, психомотор чадамжуудын хүрээний түвшнүүд, тэдгээрийн сургалтын үр дүнг илэрхийлэх үйл үгийн жагсаалтаас ашигласан хувилбарыг “Машины эд анги” хичээлийн жишээн дээр харуулсан болно.

Published

2024-05-01