4 НАСТАЙ ХҮҮХДИЙН ОЙ ТОГТООЛТЫН ХЭВ ШИНЖИЙН ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ VAK-ИЙН ЗАГВАР АШИГЛАН ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Authors

  • Мягмарпүрэв ЧИМГЭЭ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 10-р цэцэрлэг Author
  • Алтансүх АЛТАНГЭРЭЛ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 10-р цэцэрлэг Author
  • Насанжаргал ӨНӨРЧИМЭГ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 10-р цэцэрлэг Author

Abstract

Хүний танин мэдэхүйн хурдацтай хөгжил 2-5 насанд байдгийг эрдэмтэд хэдийнээ нотолсон байдаг ба энэ онцлогийг сургуулийн өмнөх боловсролын багш суралцахуйн хэв шинжийн ялгааг шинжлэх ухааны үүднээс судлан, түүнд тохирсон сургалтыг хүүхдийн ялгаатай байдлыг харгалзан явуулах нь чухал. Цэцэрлэгийн багш нараас сургалтын үйл ажиллагаандаа суралцагчдын онцлог, ялгаатай байдлыг харгалзахад 81% нь бэрхшээлтэй зүйл тохиолддог гэсэн хариултаас харахад энэ чиглэлээр багш нарын мэдлэг арга зүйг нэмэгдүүлэх хэрэгцээг илтгэж байна. Харин, сургуулийн өмнөх байгууллагын багш нарт суралцагчдын ойн ялгаатай байдлыг оношлох оношлогооны тест, судалгааны материалууд ховор байна.
Энэхүү судалгаандаа, сургалтын үйл ажиллагаанд Вестлерийн (Vestler, 1975) боловсруулсан VAK загварыг ашиглан, 4 настай хүүхдийн ой тогтоолтын ялгаатай байдлыг харгалзан хөгжүүлэх, туршилт судалгааны үр дүнг харуулахыг зорьсон.

Published

2024-04-25