ДБСБ-ийн БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД ХУГАЦААНЫ ТААМАГЛАЛ (2020-2031)

Authors

  • Дагиймаа АЛТАЙХҮҮ Author

Abstract

Аливаа улс орнуудын гол зорилго нь боловсролын тогтолцоо ба чанарыг бэхжүүлэхэд чиглэгдэхээс гадна хүртээмжийг эрс нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бол нөгөө талаас дээд боловсролыг “зардлаа олон дахин нөхөх хөрөнгө оруулалт” гэж үзэх хандлага улам түгээмэлжиж буй нь оюутнуудын динамик өсөлтийг нэмэгдүүлж байна.
Сүүлийн жилүүдэд боловсролын үйлчилгээ нь бүс нутгийн болон тухайн улс орны өрсөлдөх чадвар бүхий, тогтвортой эдийн засгийг бий болгох тэргүүлчлэлийг тодорхойлж байгаа нь дээд боловсролын асуудлыг улс орны нийгэм, эдийн засгийн асуудал болгож, энэ чиглэлийн судалгаа чухал ач холбогдолтой болж байна. Тиймээс “Оюутан-багш”-ийн харьцаа болон багшлах бүрэлдэхүүний зарим үзүүлэлтийг боловсролын олон улсын байгууллага болон зарим постсоциалист улс орнуудтай харьцуулан статистик дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгч, улмаар дээд боловсролын сургалтын байгууллагын (ДБСБ) багшлах бүрэлдэхүүний динамикт нөлөөлөх суралцагчдын тооны нөлөөллийн хугацаа болон давтамжийг урьдчилан тооцохын тулд түүнд динамик эгнээ ба хандлагын шинжилгээ хийж, монголын ДБСБ-ын багшлах бүрэлдэхүүний динамикийг ДБСБ-д суралцагчдын тоо голлон тодорхойлж байгааг харуулж, үнэлэлт өгөхийг зорилоо.
Түүнчлэн нийт суралцагчдын динамикт тулгуурлан математик статистикийн аргууд, корреляци, регрессийн шинжилгээний аргуудыг ашиглан ДБСБ-ын багшлах бүрэлдэхүүний 2030 он хүртэлх динамик таамаглалыг (прогноз) дэвшүүлэв.

Published

2024-04-25