СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН
Abstract
СӨБ-ын теле хичээлийг БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ болон багш нарын баг хамтран бэлтгэж зохион байгуулсан ба цэцэрлэгийн насны хүүхдийн хөгжилд, багш нарт заах арга зүйн дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн.
Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр 4 сарын хугацаанд 170 хичээл, үйл ажиллагааг NTV сувгаар нэвтрүүлж, 30 теле хичээлийг бичүүлж, нийт 200 хичээлтэй сан бүрдсэн.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сургуулийн өмнөх боловсролын теле хичээлийн үр дүнг судалж цаашид сайжруулах санал боловсруулах зорилгоор тоон судалгаагаар багш, эцэг эхээс google form ашиглан цуглуулсан мэдээлэлд SPSS статистик боловсруулалтын програмаар шинжилгээ хийв. Судалгаанд хамрагдсан багш нарын 60 гаруй хувь нь бүх, 30 орчим хувь нь заримыг нь, эцэг эхчүүдийн 36.7 тогтмол, 59.2 хувь нь заримдаа теле хичээлийг үзсэн гэж хариулсан ба үүний хүртээмж, чанар, үр нөлөөг судалсан зарим үр дүнг энэхүү өгүүллээр хүргэж байна.