LOOKING AT MONGOLIAN AND CHINESE CULTURE THROUGH NUMERALS

Authors

  • Purevjav MUNGUNTSETSEG School of Philology, Northeast Normal University Author

Abstract

Хүний амьдралын бүхий л цаг үе, хором мөч бүр тооны нэр хэмээх ойлголттой салшгүй холбоотой байдаг. Тооны нэр тоо хэмжээг илэрхийлсэн үг хэллэг хэдий ч соёлын арвин баялаг агууламжтай. Энэхүү өгүүлэлдээ монгол, хятад хэлний өгүүлбэрзүйд тооны нэрийн гүйцэтгэх үүргийн ялгаа хийгээд тоогоор дамжуулж хоёр орны ард түмний соёлын ялгааг судлаж тайлбарласан болно.
Тоог анх МЭӨ 30000 иад жилийн өмнө хэрэглэж байсан бол тооцоолох тэмдэглэгээг хуучин чулуун зэвсгийн үеийн хүмүүс ашиглаж байжээ. Монгол оронд аль хэдийн үүссэн хүй нэгдлийн үед хүмүүс хамтран ан гөрөө хийж, юуны урд түүнийгээ хувааж, нэмэх, хасах болсоор эцэст нь үржүүлэх хүртэл хөгжсөн явдал илэрхий хэмээн эрдэмтэн судлаач Б.Содном “Монгол хэлний нэр томьёо” -д өгүүлжээ. Хятадад тооны нэр маш эрт илэрсэн ба барагцаалбал 5000-иад жилийн өмнөх балар эртний нийгэм Яншоу-ийн соёл иргэншилийн (5000-7000 жилийн өмнөх Хятад шинэ чулуун зэвсэгийн соёл.1921 онд Хэнань мужийн Сианьаас олдсон) үеийн тэмдэглэгээ юм. Хятадын ард түмний амьдралд тоог ханзаар том жижиг бичих хэлбэрийг өргөнөөр хэрэглэдэг. Тооны бэлэгдэл тухайн улс орны ард түмний соёл, шашин шүтлэг, ёс заншлийн тусгал байдаг.
Эрт цагаас одоог хүртэл монгол, хятадын ард түмэн тооны бэлэгдэлийг амьдралдаа хэрэглэн хэвшүүлсээр ирсэн. Монгол, хятад хоёр улс хөрш зэргэлдээ оршдог ижил төстэй талууд байдаг ч суурьшмал болон нүүдэлч ард түмнийхээ хувьд соёл, зан заншлын ялгаатай зүйлүүд ч олон бий.

Published

2024-04-25