ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БОЛОВСРУУЛСАН НЬ

ЕБС-ийн жишээн дээр

Authors

  • TAO GE SI БНХАУ-ын ӨМБИС Author
  • Мөнхбаатар ОДМАА БНХАУ-ын ӨМБИС Author

Abstract

Боловсролын чанарын шинэчлэл эрчимжиж, сургууль багш нарын өмнө ээлжит хичээлийн чанарыг сайжруулах асуудал чухлаар тавигдаж, байгаа ч багш нарын багшлах арга барилаас шалтгаалан хэрэгжилт нь харилцан адилгүй байна. Түүнчлэн ээлжит хичээлийн бэлтгэл, явц, чанар, үр дүн нь нийгмийн шаардлага, сурагчдын хөгжлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь олон судалгаагаар нотлогддог. Энэ нь хичээлийг үнэлж, сайжруулах, албан ёсны баталгаажсан шалгуур үзүүлэлт байхгүйтэй холбоотой. Иймд бидний зорилго ээлжит хичээлийг үнэлэх аргачлал боловсруулж, сайжруулахад оршсон. Сэдэвтэй холбогдох онолын материалд эрэл хайгуул хийж, уншиж судлах, боловсруулах зэрэг аргыг хэрэглэсэн. Бидний боловсруулсан аргачлалыг ЕБС-ийн бүх ээлжит хичээлийг үнэлж, сайжруулахад ашиглах боломжтой.

Published

2024-04-25