“ФЛАШ КАРТ” АШИГЛАН СУРАГЧДЫН ҮГ ЦЭЭЖЛЭХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ

Authors

  • Батбэх ЭРДЭНЭЧИМЭГ Нийслэлийн 40 дүгээр сургууль Author
  • Цэвээнсүрэн ТӨМӨРБАРС СЭЗИС, Гадаад Хэлний Институт Author

Abstract

Сургалт үр дүнтэй болоход сургалтын арга, хэрэглэгдэхүүн чухал нөлөөтэй. Англи хэл сурахад өдөр тутам шинэ үг цээжлэн үгийн нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг.
Сургалтын олон төрлийн хэрэглэгдэхүүн дундаас “Флаш карт”-ыг /FLASH CARD/ сурагчдад хэрэглүүлэн, тэд нарын үг цээжлэх чадвар нь хэрхэн сайжирч байгаад дүн шинжилгээ хийх нь энэхүү ажлын гол зорилго юм. Зорилгодоо хүрэхийн тулд судалгааны турших, ажиглах, харьцуулах, задлан шинжлэх буюу анализ, нэгтгэн дүгнэх буюу сентизийн аргыг хэрэглэлээ. “Флаш карт”-ын (FLASH CARD) хэрэглээ шинэ үгийн санг нэмэгдүүлэхээс гадна сурагчдын хичээлд идэвхтэй оролцох, хандах байдал, бүтээлч сэтгэлгээ, хичээлээс гадуур бие дааж ажиллах чадвар зэргийг дээшлүүлж байгаа нь уг ажлын үр дүн байв. Тиймээс “Флаш карт”-ыг сургалтын үйл ажиллагаандаа түлхүү хэрэглэснээр олон талын давуу талыг багш, сурагчид олж авах боломжтой юм.

Published

2024-04-25