МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨТӨЛБӨР, СУРАХ БИЧИГДЭХ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААРХ АГУУЛГЫН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Данзан ЦЭДЭВСҮРЭН Author

Abstract

Мэдээлэл зүй боловсрол нь зөвхөн хэрэглээнд баримжаалсан байх нь залуу иргэдийн эзэмших шаардлагатай мэдлэг, чадвар эзэмших, хандлага төлөвшихөд хангалтгүй болоод байна. Ганц жишээ дурдахад, МХХТ-ийг ашиглах хэрэглээний чадвараас гадна мэдээллийг бие даан болон хамтран эзэмших, боловсруулах, ашиглахтай холбоотой ёс зүй, соёл, хувийн мэдээллээ хамгаалах чадварт суралцах асуудал чухлаар тавигдаж байна. Залуу иргэдийн эзэмших энэхүү мэдлэг, чадвар нь зөвхөн хэрэглээгээр хязгаарлагдахгүй өргөн агуулгыг хамардаг билээ. Манай улсын ерөнхий боловсрол мэдээллийн технологийн хичээлийг 6 дугаар ангиас эхлэн 12 дугаар анги төгстөл долоо хоногт 1 цагаар судалж байна. Энэхүү өгүүлэлд мэдээлэл зүйн боловсролын нэгэн чухал бүлэг сэдэв болох мэдээллийн хамгаалалт, мэдээллийн соёл, ёс зүйн агуулга мэдээлэл зүй (мэдээллийн технологи)-н хөтөлбөрт хэрхэн тусгагдсан талаар судалсан бичиг судалгааны үр дүнг танилцуулж байна.

Published

2024-04-25