МОНГОЛЧУУДЫН ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭН, ТӨЛӨВШҮҮЛЖИРСЭН УЛАМЖЛАЛТ ЗАРИМ АРГА УХААН, ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

(Гэрийн сургуулийн жишээн дээр)

Authors

  • Нэргүй САРАНТУЯА Дорнод их сургууль Author

Keywords:

монгол гэрийн сургууль; сургалт; хүүхдийн хүмүүжил; төлөвшил.

Abstract

Монголчууд өв соёл, үндэсний мэдлэг, ухаанаа ирээдүй хойч үедээ уламжлуулан хадгалж ирсэн баялаг түүхтэй ард түмэн. Бидний олон зуун жилийн турш үр хүүхэд, хойч үеэ хөгжүүлж төлөвшүүлж ирсэн уламжлалын нэгэн хэлбэр нь “гэрийн сургууль” бөгөөд гэр бүлийн хүмүүжилд маш чухал үүрэгтэй байжээ.
Орчин үеийн өрх гэрүүдийн амьдралын хэв маягийн ялгаа, амьдралын түвшин, гэр бүлийн хөгжилд гарч буй өөрчлөлт шинэчлэлээс хамааран гэрийн сургуулийн уламжлал орхигдоход хүрч, улмаар бүр мартагдах байдалд цаашлаад уламжлалт зарим нэгэн соёл алдагдаж болзошгүй байгааг гэр бүл судлалын олон эрдэмтэдийн бүтээл хийгээд сүүлийн үеийн социологийн судлаачдын судалгаанд дурдах болсон нь Монгол улсын иргэн бүрийн анхаарах амин чухал асуудлын нэг болж байна. Иймд гэрийн сургуулиар өвлөгдөн уламжлагдаж ирсэн хүүхэд хөгжүүлэх төлөвшүүлэх арга хэлбэр одоогийн гэр бүлийн харилцаа, хандлага, өдөр тутмын амьдралд хэр туссан байна вэ? гэдэг асуултад хариулт авах зорилгоор энэхүү судалгааг хийв.

Published

2024-04-12