ТХЗ-ЫН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭГШ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭНД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ АШИГЛАХ НЬ
Abstract
Өдгөө дэлхийн улс орнууд боловсролын статистик мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах, түгээхэд болон бүх шатны шийдвэр гаргах үйл ажиллагаанд боловсролын удирдлагын мэдээллийн систем (БУМС)-ийг өргөн ашиглаж байна. Манай улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт мэдээллийн системийг боловсруулан нэвтрүүлж, сургуулийн барилга байшин, багш, суралцагчийн гэх мэт мэдээлэл бүхий бүртгэл, мэдээллийн систем бүрдээд байгаа нь багагүй ололт амжилт билээ. Энэхүү өгүүлэлд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон боловсрол, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго (TХЗ) 4 боловсролын шалгуур үзүүлэлтүүдийн бэлэн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид ТХЗ-ын үзүүлэлт, тэгш байдлын шинжилгээнд боловсролын салбарын мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно.