ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ MMPI АРГААР СУДАЛСАН ҮР ДҮН

Authors

  • Мэнд НАРАНТУЯА МУИС, Боловсрол сэтгэл судлалын тэнхим Author
  • Баатарцогт СОЛОНГО магистрант Author

Abstract

Хорих газрын сэтгэл зүйн туслалцаа дэмжлэгийн үр дүнд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг бол хоригдлын сэтгэл зүйн онцлогийг тасралтгүй үнэлэх асуудал байдаг.
Олон улсын судалгаанаас үзэхэд эмэгтэй хоригдлын тоо нэмэгдэж байгаа ба сэтгэл зүйн үр дүнтэй дэмжлэг туслалцаа аваагүй нөхцөлд улам дорддог гэжээ. Энэхүү судалгааны хүрээнд эмэгтэй хоригдлын бие хүний онцлогийг судалж дүгнэх зорилгоор эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй 60 эмэгтэйг MMPI аргаар судлан, үр дүнг ялын шийдвэрийг хүлээж авсан байдал, ялын төрөл, ангилал, ялын хугацааны ялгаатай байдлыг тогтоолоо. Судалгааны үр дүнгээс үзэхэд, бүлгүүдийн хооронд ялгаа гараагүй ба аргачлалын хүрээнд тогтоогддог 8 шинжээс депресс, психопати, психастени, гипомани тогтоогдсон ба депрессийн түвшин өндөр байгаа нь олон улсын судалгаануудын үр дүнтэй нийцэж байна. Судалгааны түүврийн хүрээнд депрессийн өндөр түвшин тогтоогдоогүй нь хоригдлын сэтгэл зүйд орчны сөрөг нөлөө бага, хүнд хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй хэрэгтнүүд байхгүй байна гэж дүгнэж болно (An investigation into the factors structure of the Ryff scale of psychological well being, 2016).

Published

2024-04-22