СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ДЭХ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИНЖИЛГЭЭ
Abstract
Манай улсад 1990 оноос өмнө ерөнхий боловсролоор дамжуулан байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон осол, химийн хүчтэй үйлчилгээтэй хорт бодис, цацраг идэвхт хордуулалт, хүн, малын гоц аюулт халдварт өвчний талаар анхны мэдэгдэхүүнтэй болж, урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах аргад суралцах зорилготой “Иргэний хамгаалал”, “Цэрэгжил”-ийн хичээл орж байсан. Түүнээс хойш ЕБС-иар олгож байгаа аюулт үзэгдэл, осол гамшиг, аюулгүй байдлын боловсролын талаар дорвитой судалгаа хийгдээгүй байна. Иймд суралцагч гамшиг, аюулт үзэгдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, сэргийлэх аргад суралцахад нь дэмжлэг болох агуулга, арга зүйг СӨБ болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт туссан байдлыг шинжилж, олон улсын сургалтын хөтөлбөртэй харьцуулан санал дэвшүүлэхийг зорилоо.