ХЭЛ ЯРИАНЫ ТАНИН МЭДЭХҮЙН АЧ ХОЛБОГДОЛ

Authors

  • Тогтох ОДОНЧИМЭГ ХИС-ОУХНСС Author

Abstract

Хэл бол танин мэдэхүйд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг, шинэ зан үйл эзэмших хүчирхэг тогтолцоо мөн. Гэтэл өнөөгийн хүүхэд залуус хэл яриа гол дохио нь болох дохионы 2-р систем ашигласан сургалтад маш дургүй болжээ. Тэд гол нь харааны хүртэхүйд чиглэсэн мэдээллийг л хүртэж хүлээж авах хандлагатай байна. Харааны хүртэхүйгээр тусгасан мэдээлэл хэл ярианы тусламжтайгаар хүртсэн мэдээлэлтэй харьцуулахад сэтгэхүйн боловсруулалт шаарддаггүй, хүлээж авахад амар хялбар байдаг. Сэтгэхүйн боловсруулалтад бага өртдөг гэдэг утгаараа суралцагсадын төсөөлөл, сэтгэхүй, үг хэл яриаг хөгжүүлдэггүй ажээ. Суралцагчдын мэдээллийг хүртэж, хүлээн авах энэ онцлог өөрчлөлтөд тохируулахын тулд бид хэл ярианы танин мэдэхүйн үүрэг нь буурахаар нөхцөл байдал, сургалтын арга, хэрэглэгдэхүүнийг түлхүү сонгож байгаа нь буруу юм.
Нөгөөтэйгүүр хэл яриаг харилцааны түвшинд эзэмших бол харьцангуй хялбархан, харин түүнийг танин мэдэхүйн түвшинд эзэмших нь тун ярвигтай юм. Хэл ярианы чадвар, үүргийг чингэж зөвхөн харилцааны хэмжээнд ойлгох нь нэн явцуу, өрөөсгөл билээ. Бид өөрчлөлт болгоны өмнө бууж өгөөд, тэр болгоныг дагаж хувьсах шаардлагагүй, учир нь хувирал өөрчлөлт дандаа эерэг байдаггүй бөгөөд харин ч зарим тохиолдолд урсгалыг сөрөн зогсч, оршихуйн амин чухал шинжээ албадлага, хүчлэгийн тусламжтайгаар ч хамаагүй хадгалж үлдэх хэрэгтэй.

Published

2024-04-22