СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ОЮУН УХААН НЬ БИЕ ДААСАН СЭТГЭЦИЙН ҮЗЭГДЭЛ БОЛОХ НЬ

Authors

  • Батсайхан ЭНХБАЯР Отгонтэнгэр их сургууль Author
  • Панз ЦЭРЭНДОНДОВ МУБИС Author

Abstract

Бид энэхүү судалгааны ажлаараа сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан нь бие даасан сэтгэцийн үзэгдэл болох тухай онолын үзэл баримтлалуудыг харьцуулан судлаж, дүн шинжилгээ хийсэн. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг оюун ухааны бүрэлдэхүүн эсвэл танин мэдэхүйн бус чадваруудын нэгдэл, нийгмийн оюун ухааны нэг тал зэрэг олон талын байр сууринаас тайлбарлах оролдлогууд байдаг ч сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг бие даасан сэтгэцийн үзэгдэл болохыг тодорхойлсон томоохон суурь үзэл баримтлалууд ч байдаг. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг бие даасан сэтгэцийн үзэгдэл бөгөөд энэ нь тархины мэдрэлийн бүтцийн хувьд ухамсарт тархины үйл ажиллагаанаас ангид, тархины бусад хэсгүүдэд хүчтэй нөлөө үзүүлэхүйц томоохон бүтэц гэж үзэж байна. Мөн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг бүрдүүлдэг олон бүрэлдэхүүн хэсгүүд байдаг нь тус ухагдахууныг өргөн хүрээтэй, олон талт үйл явц болохыг харуулж байгаа юм.

Published

2024-04-22