МЭДЛЭГ ШАЛГАХ АРГА БА СУРЛАГЫН АМЖИЛТЫН ХАМААРЛЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН
ЕБС-ийн нийгмийн ухааны сургалтын жишээн дээр
Abstract
Судалгаа нь Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын мэдлэг шалгах арга ба ЭЕШ-ын оноог 2012/2013, 2015/2016 онуудаар судалж үр дүнг нэгтгэх зорилготой ба нийт 258 ахлах ангийн сурагч, 20 багш хамрагдсан. Судалгааны “багш нарын давамгайлан хэрэглэж буй үнэлгээний аргууд нь сурлагын амжилтад нөлөөлнө” гэсэн таамаглал батлагдсан. Тухайлбал, ялангуяа үнэлгээний бодит байдал нь сурлагын амжилтад нөлөөлдөг үр дүн гарсан (Sig=0.054). Энэ 2012/2013 ба 2015/2016 онуудын ЭЕШ-ын үр дүнгээр [+ 8.5%] мөн батлагдсан. ЭЕШ-ын даалгаварууд болон дүнд анализ хийж үзэхэд хоёрдугаар хэсэг буюу бүтээлч даалгаврын гүйцэтгэлийн оноо бага байгаа нь энэ төрлийн даалгаваруудыг гүйцэтгүүлэх үнэлгээний аргыг түгээмэл хэрэглэх шаардлага урган гарч байна.
References
Антони Ж.Никто, С. М. (2011). суралцагчдын эзэмшсэн боловсролыг үнэлэх аргазүй.
Брофи, Ж. А. (2010). Өөрчлөгдөж буй чанар ба Нийгмийн судалгааны ангийн үнэлгээний зорилго .
Санжаабадам,С. (2014). Форматив үнэлгээ: хичээлийн явцад суралцагчдын ахицыг үнэлэх нь. "Боловсрол судлал" сэтгүүл, Дугаар 08, х51-55. "Соёмбо Принтинг", Улаанбаатар.
Г.Содномванчиг, Ш. (2001). Чанартай боловсрол хөгжлийн баталгаа. Улаанбаатар Цогтбаатар,Д. (2012). Сургалтын үнэлгээ. Улаанбаатар хот: Битпресс.