МОНГОЛЧУУДЫН АМИН ЧАНАРЫГ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ АСУУДАЛ

Authors

  • Очир ПҮРЭВ Author

Abstract

Энэхүү өгүүлэлд манай улсын бүх түвшний боловсролын сургалтад чухлаар дэвшигдэж байгаа, монгол хүүхэд, залууст үндэсний үзэл, бахархал төлөвшүүлэхэд тэргүүлэх ач холбогдолтой, Монголчуудын язгуур үнэт зүйл болох амин чанар (identity)-ын асуудал, эх оронч үзэл ба амин чанар, менталитетийн ялгаа, хамаарал, тэдгээрийн философи үндсийн талаар авч үзэв. Мөн ерөнхий боловсролын нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн сургалтын хөтөлбөрт амин чанарын асуудлыг тусгасан байдлын шинжилгээ хийгээд бид Монголчуудын амин чанарт холбогдох үнэт үйлсийг монгол үндэстний болон монгол хүний амин чанарт хамаарах хэмээн ангилан тодруулж, эдгээрийг цаашид сургалтын хөтөлбөрүүдэд тодорхой тусган хэрэгжүүлэх агуулга, үр өгөөжийг үнэлэх зорилт, шалгуур үзүүлэлтийн талаарх судалгаа, дүгнэлтийг толилуулж байна.

Published

2024-09-06