НИЙГМИЙН УХААНЫ БАГШ НАРЫН МЭДЛЭГ ШАЛГАХ АРГА БА СУРАГЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Abstract
Судалгаанд “х” дүүргийн 4 ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэдлэг шалгах аргуудад сурагчдын сэтгэл ханамжийг асуулгын аргаар судалсан ба 2012/2013, 2015- 2016 онуудад хийсэн судалгаанд нийт 258 ахлах ангийн сурагч, 20 багш хамрагдсан. Багш нарын хэрэглэдэг гол аргуудыг нэгтгэн үзвэл тест, бие даах гүйцэтгэл, шүүлэг, өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ, бүтээлч байдал зэрэг арга хэлбэрийг түгээмэл ашиглан үнэлгээ дүгнэлтийг хийж байна. Сурагчдыг идэвхжүүлэхэд практик туршилт илүү нөлөөтэй, хамтын оролцооны аргууд нь төлөвшүүлэх үүргийг илүүтэй гүйцэтгэдэг, бүтээлч практик үйл ажиллагаа болон стандарт бус үнэлгээний аргууд нь сурагчдын хөгжилд илүү нөлөөлдөг гэсэн судалгааны дүн гарлаа.
References
Антони Ж.Никто, С. М. (2011). суралцагчдын эзэмшсэн боловсролыг үнэлэх арга зүй.
Брофи, Ж. А. (2010). Өөрчлөгдөж буй чанар ба Нийгмийн судалгааны ангийн үнэлгээний зорилго .
Содномванчиг, Г. (2001). Чанартай боловсрол хөгжлийн баталгаа. УБ.
Цогтбаатар, Д. (2012). Сургалтын үнэлгээ. Улаанбаатар хот: Битпресс. (2016). Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам.
Санжаабадам, С. (2006). Хичээлийн явцад суралцагчдын ахицыг үнэлэх нь. Боловсрол судлал 2014. Улаанбаатар.