ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮМҮҮЖИЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА ӨӨРЧЛӨГДӨН ХӨГЖСӨН СУДАЛГААНЫ АСУУДАЛД
Keywords:
хүмүүжил ба хичээлийн программ; зохион бүтээх билгийг хөгжүүлэх; сайн заншилд сургах; чадамгай явах; биеийн аливаа эрхтэн мөчийг хөгжүүлэх; эрхэндээ оруулах; үгээр өгүүлж сургах; хүүхдийг сургуульд бэлтгэх; удирдамж.Abstract
Монгол улсад хүүхдийг эрүүл энх, эрдэм боловсролтой иргэн болгож хүмүүжүүлэхийг 1921 оны хувьсгалаас өмнө гэрийн хүмүүжлийн аргаар шийдэж байсан бол хувьсгалын анхны жилүүдээс эхлэн өргөн хүрээтэй арга хэмжээнүүдийг авч иржээ. Балчир насны хүүхдийн талаар анхаарал тавьж анхны “хүүхдийг саатуулах” газар гэдгээр эхэлж дараа нь хүүхдийн цэцэрлэг байгуулагдаж байсан байна. Эл үед эмэгтэйчүүдийг хөдөлмөрт татан оролцуулж эхлэхэд “хүүхдийг саатуулах” газар байгуулах шаардлагатай байв. Манай улсад хэрэгжиж ирсэн хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөрүүдийг түүхчлэх, харьцуулах байдлаар судалж үзлээ. Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжлийн хөтөлбөрийн зорилго, бүтэц, агуулгыг нь олон улсын хөтөлбөрүүдтэй харьцуулан судлав. “Хүүхдийг саатуулах” газар буюу хүүхдийн цэцэрлэг байгуулсны дараа хүүхдийг хүмүүжүүлж хөгжүүлэх асуудал хөндөгджээ. Гадаадын хүүхдийн цэцэрлэгийг судлах үүний дотроос оросын хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой гарын авлага ном орчуулан гаргах ба зохиомжлон орчуулж гаргасан нь манай орны хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын талаар тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй юм.