ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН АГУУЛГЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Authors

  • Самбуу УЯНГА МУИС-ийн ХШУИС Author
  • Данзан ЦЭДЭВСҮРЭН МУБИС-ийн МБУС Author

Abstract

Ерөнхий боловсролын мэдээллийн технологи хичээл нь сурагчдад МХХТ, компьютерийн шинжлэх ухаан, нийгмийн болоод хувь хүний амьдралд мэдээллийн технологийн үзүүлэх үр нөлөө, ёс зүй ба аюулгүй байдлын суурь ойлголт, программ хангамжийн технологи, МХХТ ашиглан мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх суурь мэдлэг, чадварыг олгоход чиглэн хэрэгжиж байна. Харин дээд боловсролд “МХХТ-ийн үндэс”, “Мэдээлэл харилцааны технологи” зэрэг нэртэйгээр 2-3 кредитийн багтаамжтайгаар сургалтын төлөвлөгөөнд тусгагдаж оюутнуудын МХХТ-ийн мэдлэг, чадварыг нэгэн ижил түвшинд хүргэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна. Харин агуулга нь ерөнхий боловсролын мэдээллийн технологи хичээлийн агуулгыг давтсан, уялдаа холбоо хангалтгүй байна. Бид энэхүү өгүүлэлд ерөнхий боловсролын мэдээллийн технологи болон дээд боловсролын “МХХТ-ийн үндэс” хичээлийн агуулгын уялдаа холбоог МУИС, МУБИС-ийн жишээн дээр судлан тогтоож, судалгааны үр дүнд үндэслэн дээд боловсролын “МХХТ-ийн үндэс” хичээлийн чанар үр өгөөжийг дээшлүүлэх талаар судлаачийн байр сууринаас санал дэвшүүлж байна.

References

ACM (2003), A Model Curriculum for K–12 Computer Science: Final Report of the ACM K–12 Task Force Curriculum Committee, October, 2003 ACM (2005), Computing Curricula, Information Technology Volume Uyanga S., Munkhtuya L., (2009) ”Evaluation of the current Compulsory ICT Training in Tertiary Education”, Research Report, International Development Research Centre, Canada-IDRC Grant Number 200903SUB3: Curriculum Development of University Computing and ICT Education in Mongolia, National University of Mongolia Uyanga, S., (2002), The Invariant Model of the Computer Curriculum. PhD thesis, National University of Mongolia, Ulaanbaatar, Цэдэвсүрэн Д., Уянга С., Мөнхтуяа Л., (2015) “ЕБС-ийн мэдээллийн технологийн хичээлийн шинэчлэл, онцлог”, ШУА, ФТХ-гийн бүтээл No 42, х: 146-157

БСШУСЯ (2016), Дээд боловсролын салбарын 2016-2017 оны хичээлийн жилийн статистик, http://www.mecss.gov.mn/HigherSta1617

БСШУЯ (2016), Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Мэдээллийн технологи

БШУЯ (2012), Дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, 2012-2016, ОчирПресс УИХ (2002), Дээд боловсролын тухай хууль, 2002

МУИС (2014), МУИС-ийн ХШУИС, Бизнесийн сургууль, ОУХНУС, ХЗС, ШУС-ийн Ерөнхий суурь хөтөлбөр, 2014 он

МУБИС (2014), МУБИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөр, 2014

Published

2024-09-03