ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Authors

  • Базарсүрэн БАЯРМАА Боловсролын хүрээлэн Author

Abstract

Шинэ Зеланд нь Номхон далайн баруун өмнөд хэсэгт оршдог арлын улс бөгөөд Хойд Арал ба Өмнөд Арал гэсэн хоёр үндсэн том арлаас гадна 600 орчим арлаас бүрдэнэ. Нутгийн уугуул иргэд болох маори үндэстэн Шинэ Зеландыг Aotearoa буюу орчуулбал Урт цагаан үүлний орон гэдэг байжээ.  Шинэ Зеланд нь газарзүйн хувьд Австралиас Тасманы тэнгисээр 2000 орчим километр зайтай тусгаарлагдах бөгөөд   хамгийн ойрын хөршүүд нь хойд зүгт нь орших Шинэ Каледони, Фижи, Тонга юм. Хүн ам нь голдуу Европ гаралтай бөгөөд хамгийн том үндэсний цөөнх нь уугуул маоричууд юм. Ялангуяа, азичууд болон полинезчууд томоохон хотуудад олноороо оршин суудаг.

Published

2024-04-22