СУРГАЛТАД НЭЭЛТТЭЙ ЭХИЙН ПРОГРАММЫГ ХЭРЭГЛЭХ НЬ

МУБИС-Архангайн Багшийн сургуулийн жишээн дээр

Authors

  • Ганболд ХИШИГБАЯР МУБИС, Архангайн Багшийн сургууль Author

Keywords:

нээлттэй эх- программм- боловсрол; сургалтын хэрэглэгдэхүүн; бага боловсролын багш; оюутан.

Abstract

Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрэхийн хэрээр мэдээлэл харилцаа, холбооны технологийг сургалтад оновчтой хэрэглэх асуудал чухал болж байна.
Тухайлбал, сургалтад мэдээллийн нээлттэй эх сурвалж, нээлттэй эхийн программыг хэрэглэх нь багшаас мэдээлэл харилцаа, технологийн чадвар шаардах боловч суралцагчдыг идэвхжүүлэх, мэдээллийг боловсруулж, мэдлэг бүтээлгэхэд эергээр нөлөөлнө. Иймд бага боловсролын багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд дээрх чадварыг эзэмшсэн байх шаардлагатай бөгөөд энэхүү өгүүллээр бага боловсрол- багш мэргэжлийн 4 дүгээр ангид судлах сонгон мэргэшүүлэх хичээлийн агуулгаар оюутнуудад нээлттэй эхийн программыг сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах, хэрэглэх чадвар эзэмшүүлэх арга зүйн талаар авч үзлээ.

References

(2014). Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр. БШУЯ. Улаанбаатар (2007). Нээлттэй Боловсролын тухай тунхаглал, Кейптаун, Өмнөд Африк Пүрэвдорж,Ч. (2009). Багшлахуйн менежмент, Улаанбаатар Роберт Рейзэр.А нар. (2014). Сургалтын загварчлал болон технологийн хандлага.

Улаанбаатар Хишигбаяр,Г. (2017). Сургалтыг дэмжих цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй гарын авлага. МУБИС. Улаанбаатар

Published

2024-08-20