ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ПРОЦЕССТ ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

(МУИС, Бизнесийн сургуулийн менежментийн тэнхимийн жишээн дээр)

Authors

  • Норовсамбуу ОЮУНЖАРГАЛ МУИС, Бизнесийн сургууль Author
  • Жигжиддорж САРАНТУЯА МУИС, Бизнесийн сургууль Author

Keywords:

процессын шинжилгээ; процессын зураглал; процессын гол үзүүлэлт; гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт.

Abstract

Аливаа байгууллага өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд тоо хэмжээнд тулгуурлан хэрхэн илүү их үйлдвэрлэх вэ?, хэрхэн илүү ихийг борлуулах вэ? гэдэгт анхаарлаа хандуулан менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх бус чанарт тулгуурласан менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой байдаг. Энэхүү зорилгыг өөрчлөлтийн менежментийн үйл ажиллагаагаар дамжуулан төрөл бүрийн аргуудыг ашиглаж хэрэгжүүлдэг. Эдгээр аргуудын нэг бол процессын шинжилгээ бөгөөд гол зорилго нь ажил үүргийн процесст буй алдаа доголдол, хурд ба нөөцийг оновчтой ашиглах зэрэгт шинжилгээ хийж процессыг сайжруулахад оршдог.
Улс орнууд мэдлэгт суурилсан эдийн засгийн нийгэм буюу инновацит нийгэм байгуулахыг зорих болсон нь Олон Улсын хөгжлийн нийтлэг чиг хандлага болж байна. Их сургууль, судалгааны байгууллагуудыг өндөр хүчин чадалтай судалгааны техник тоног төхөөрөмж, лабораториор “зэвсэглэж”, өндөр мэдлэг ур чадвартай багш судлаач, мэргэжилтнүүдийг төвлөрүүлснээр хөгжиж байна. Тиймээс улс орны хөгжилд их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын үйлдвэрлэн гаргаж буй судалгаа туршилтын ажлууд (мэдлэг ) гол үүрэг гүйцэтгэх учраас эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанарыг сайжруулах, судлаач, багш, оюутнуудыг өргөнөөр татан оролцуулах бодит хэрэгцээ үүсэв.

References

Баярмаа.О, (2016). М-Си-Эс Коко Кола авлагын процесст хийсэн шинжилгээ.

Улаанбаатар.

Нарантуяа. Н, (20008). Монгол улсад бизнес хийх замын зураглал. Улаанбаатар.

Остервальдер. А, (2005). Бизнес модел бүтээх нь. Улаанбаатар.

Өлзийбуян,Г. (2013). Нэгдсэн менежментийн тогтолцоо. Улаанбаатар.

Пүрэвдавга,Х. (2013). Өөрчлөлтийн менежмент. Улаанбаатар. (2013). Harvard business essentials. Өөрчлөлт шилжилтийг удирдах нь. Улаанбаатар. (2013). Innovation and change management. Myn Gen Chan, Soеul.

Published

2024-08-20