ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙНХӨТӨЛБӨРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН

Ерөнхий суурь чиглэлийн хичээл

Authors

  • Усны-Эх МЯГМАРЖАВ Боловсролын хүрээлэн Author

Abstract

Дэлхийн улс орны хотжилт, техник, технологийн хөгжилтэй холбоотойгоор суурин иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөн улс орнууд биеийн тамир, спортыг дэмжих замаар хүнийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах болжээ. Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын бакалаврын боловсролын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн шинжилгээ хийхийн тулд агуулга арга зүй, эзэмших мэдлэг, чадвар, хандлага, үнэлгээ, сургалтын хэрэглэгдэхүүний талаар болон оюутан залуусын бие бялдрын хөгжил, тэдний хөгжих боломж орчин нөхцлийг сайжруулах тухай асуудлыг биеийн тамир спортын тухай эрх зүйн баримт бичгүүдэд ямар заалтуудаар тусгасан байдгийг, биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн өнөөгийн байдлыг судалж үр дүнг олон нийтийн хүртээл болгож байна.

References

(2003) Биеийн тамир, спортын тухай хууль (2012-2016) Ерөнхийлөгчийн зарлиг нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай Монгол улсын засгийн газрын 2012 -2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр

(2009 ) Монгол улсын засгийн газрын тогтоол нийтийн биеийн тамир спортын талаар авах зарим арга хэмжээний тухай

(2009 ) Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай

(2011 ) Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр засгийн газрын тогтоол Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 32 дугаар тогтоолын хавсралт

(2002 ) Монгол Улсын дээд боловсролын тухай хууль

(2014) БШУ-ны Сайдын “Нийтлэг шаардлага батлах тухай” 2014 оны А/174 тоот тушаал

(2014 ) БШУ-ны Сайдын “Хичээлийн жагсаалт батлах тухай” 2014 оны А/285 тоот тушаал Их дээд сургуулиудын (27) бакалаврын боловсролын ерөнхий суурь чиглэлийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөр

Published

2024-08-20