ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН ДИНАМИКИЙГ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН
Abstract
1920 оноос Монголын дээд боловсролын салбарт 5 удаагийн өөрчлөлт хийгдэж байсан боловч 1990-ээд оноос эхэлсэн өөрчлөлт 4 хүрээг (зорилгын, зохион байгуулалтын, технологийн, нөөцийн) иж бүрэн хамарснаараа эргэлтийн шинжтэй бөгөөд энэ нь постсоциалист улс орнуудын хувьд авч үзвэл нийтлэг юм.
Монгол орны дээд боловсролын зах зээлийн эрэлтийн динамикийг хамрагдалтын хувь, боловсролын зэргээр бусад улс орны тэр тусмаа постсоциалист улс орнуудын үзүүлэлтүүдтэй харьцуулахын зэрэгцээ дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын мэргэжлийн сегментүүдийг эдийн засгийн бүтэцтай харьцуулан статистик дүн шинжилгээ хийж, дүгнэхийг зорив.
Харьцуулсан судалгаанаас харахад Монгол улсад “дээд боловсролын хамрагдалт” өндөр ба энэ үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудын тэргүүлэх эгнээнд байна. Харин боловсролын зэрэглэлээр дээд боловсролын зах зээлийн хэмжээг авч үзвэл магистрантур, докторантурт суралцагчдын эзлэх хувийн жин өсөлттэй ч хөгжингүй улс орнуудын үзүүлэлтээс 2-4 дахин бага байгаа бол эдийн засгийн бүтцийн өөрчлөлттэй харьцуулахад дээд боловсролын зах зээл, хөдөлмөрийн зах зээлийн хоорондын уялдаа холбоо сул байгааг харуулж байна. Монголын дээд боловсролын зах зээлийн эрэлт буюу дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын тооны өсөлт үргэлжлэх хандлагатай байна.
References
Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого 2012-2016. Бшуя. Уб Дээд боловсролын шинэчлэлийн зураглал /roadmap/ 2010-2021 Монгол улсын дээд боловсрол: бодлогын баримт (2010) дэлхийн банк. Уб.
Монгол улс: дээд боловсролын шинэчлэл төсөл (2013) уб Монгол улсын статистикийн эхмтгэл (1998, 2001, 2002, 2005, 2009, 2010, 2012, 2014, 2015, 2016) Боловсрол, шинжлэх ухаан. МУҮСХ. УБ Нарантуяа.ж (2015) монголын их сургуулиудын зах зээлийн үндсэн нөхцлийг тодорхойлох нь: боловсрол судлал №113. Х 50-58 Отгонхундага,Ш. (2011) Хөдөлмөрийн эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт нххяам. Хандалт 2016.08.18. www.vma- ev.com/sites/default/files/3.pdf Хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллийн танилцуулга (2016) хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний тө. х 10-19 Jongbloed.b (2003) marketization in higher education. Clark’s triangle and the essential ingredients of markets. Higher education quarterly. 57. рp 110-115 http://data.uis.unesco.org (the unesco institute for statistics) http://www.europeandataportal.eu/data/en/ (european union open data portal) http://www.cisstat.com (международный статистический комитет снг) http://www.nso.mn/ (монгол улсын үндэсний статистикийн хороо) http://www.charko.narod.ru http://www.gks.ru (федеральная служба государственной статистики России) http://www.stat.gov.pl (central statistical office of Poland) http://www.stat.kg (National statistical committee of the Kyrgyz Republic) http://www.stat.gov.az (The state statistical committee of the Republic of Azerbaijan) http://www.ksh.hu (hungarian central statistical office) http://www.insse.ro (national institute of statistics in Romania. education statistics) http://www.stat.ee/en (statistics Estonia) http://www.belstat.gov.by/en/ (national statistical portal of the Republic of Belarus) http://www.mecss.gov.mn/statistic (БCШУСЯ. статистик)